ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНИТОРИНГ ХИЙХ ТЭТГЭЛЭГТ УРЬЖ БАЙНА
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд мониторингийн төслийн шалгаруулалтад иргэний нийгмийн байгууллагууд, судлаачдын багийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү мониторингийн тэтгэлэг нь шүүх эрх мэдлийн хүрээний шинэтгэлийн хэрэгжилтэд мониторинг хийх замаар үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой.
ННФ нь шалгарсан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэтгэлэг хэлбэрээр олгож, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгааны үр дүнг нийтэлж олон нийт болон хуульчдын хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ.
- ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН МОНИТОРИНГ /Тэтгэлгийн тоо -3/
Шүүхийн шийдвэрийг www.shuukh.mn цахим санд нийтэлдэг болсон нь шүүхийн ил тод байдлыг хангах чухал алхам болсон хэдий ч шүүхийн шийдвэрүүд цаг тухай бүртээ энэхүү санд орохгүй байх, агуулгын хувьд дутуу орох зэрэг дутагдал байсаар байна. Шүүхийн шийдвэрийн цахим сангийн үйл ажиллагаанд эрүү, иргэн, захиргааны шүүхээр дагнан тодорхой цар хүрээнд мониторинг хийх төслийн санал хүлээж авна.
Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэй хийгдсэн төстэй судалгааны тайланг энэхүү холбоосоор орж харна уу. https://forum.mn/product/211500
- ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН МОНИТОРИНГ /Тэтгэлгийн тоо – 3/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үр дүнтэй хэрэгжих нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Эрүүгийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн хувьд хорих болон хорихоос бусад ял эдлүүлэлтийн байдал, иргэн, захиргааны шийдвэрийн биелэлтийн талаар тодорхой цар хүрээнд мониторинг хийх төслийн санал хүлээж авна.
Мониторингийн тэтгэлэгт төслийн өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу.
Мониторингийн тэтгэлгийн уралдаанд төсөл ирүүлэх судлаач, судалгааны баг нь дараах шалгуурыг хангаж буйгаа батлах өөрийн намтар, бүтээлийн жагсаалтыг төслийн саналд хавсаргана.
- Төрийн байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийсэн туршлагатай байх
- Мониторингийн багт тухайн сонгон авсан салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой эрх зүйч 1 болон түүнээс дээш орсон байх
- Тайлан, дүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх
- Аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх
Сонирхсон судлаачид зохих төслийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөж, холбогдох хавсралтын хамт 2023 оны 3 сарын 22-ны Лхагва гарагийн 18 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүйг анхаарна уу.
Тэтгэлэгт төслийн талаар мэдээлэл өгөх цахим уулзалт 2023 оны 3 сарын 10-ны Баасан гарагийн 15.00 цагт Zoom-ээр зохион байгуулагдах тул оролцохыг хүссэн хүмүүс [email protected] хаягаар хүсэлтээ ирүүлж урилга хүлээн авна уу.