59 дүгээр тойргийн сонгогчдийг УИХ-д Ж.Гүррагчаа төлөөлнө (2005.03.01)

A- A A+
59 дүгээр тойргийн сонгогчдийг УИХ-д Ж.Гүррагчаа төлөөлнө (2005.03.01)

59 дүгээр тойргийн сонгогчдийг УИХ-д Ж.Гүррагчаа төлөөлнө (2005.03.01)

Шүүхийн шийдвэрийн дагуу өнгөрсөн ням гаригт болсон УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсгийн дахин санал хураалтын албан ёсны дүн өчигдөр гарлаа. Дахин санал хураалтаар 59 дүгээр тойрогт өрсөлдсөн гол хоёр нэр дэвшигч Ж.Гүррагчаа (МАХН)1567, Сам.Отгонбаяр ("Эх орон- Ардчилал" эвсэл) 327 санал авсан байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн мэдээлсэн байна. Түүний мэдэгдснээс үзвэл 2004 оны УИХ-ын сонгуулийн хадгалагдаж байсан саналын дүн болон саяын дахин санал хураалтын дүнг нэгтгэн 59 дүгээр тойргийн нийт дүнг албан ёсоор гаргахад МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчаа 11773 хүний буюу 50,15 хувийн, "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшигч С.Отгонбаяр 10399 хүний буюу 44,29 хувийн санал авч Ж.Гүррагчаа тус тойрогт ялалт байгуулсан байна.

Харин бусад нэр дэвшигчийн тухайд гэвэл Монголын үндэсний эв нэгдлийн нам (МҮЭНН)-аас нэр дэвшигч М.Намсрай 69 хүний буюу 0,41 хувийн, Монголын либериал нам (МЛН)-аас нэрдэвшигч Ц.Сайнбаяр 483 хүний буюу 2,06 хувийн. БНН-аас нэр дэвшигч Б.Энхсайхан 415 хүний буюу 1,77 хувийн, бие даан нзр дэвшигч Д.Хувьтөгал-дөр 148 хүний буюу 0,63 хувийн, Г.Галина 158 хүний буюу 0,67 хувийн санал тус тус авчээ.

УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн санал хураалтын албан ёсны дүнг СЕХ 15 хоногийн дотор Ерөнхийлөгчид өргөн айлтгаж үүний дараа улмаар УИХ-д мөн өргөн мэдүүлснээр УИХ гишүүнийхээ бүрэн эрхийг баталгаажуулна гэж СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн мэдэгдсэн ажээ. Ийнхүү аль өнгөрсөн оны зун болсон сонгуулийн маргаантай хоёр тойргийн нэгийнх нь асуудал эцэслэн шийдэгдлээ.