card

Мэдээ

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна.

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна.

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн Уншигч танд хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр төсвийн гүйцэтгэлд төрийн аудитын байгууллагын зүгээс хийсэн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэж буй байдал, 2021 оны төсвийн гүйцэтгэл нь бодлого болон хууль, эрх зүйн зохицуулалттай нийцэх байдал, аудитын зөвлөмжийн хэрэгжилт, дотоод аудитын тогтолцоо зэрэгт анхаарах асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, түүний үр нөлөөг  сайжруулахын тулд УИХ, Засгийн газар болон Сангийн яамны зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.

Дэлгэрэнгүй
Төсвийн зөвлөл 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцлээ

Төсвийн зөвлөл 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцлээ

Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо.  Хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Дэлгэрэнгүй
Шүүхийн шийдвэр судалгаа цуврал 11

Шүүхийн шийдвэр судалгаа цуврал 11

Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
Эрдэс баялгийн салбарын хүрээнд бодлогын шинжилгээ хийхийг урьж байна.

Эрдэс баялгийн салбарын хүрээнд бодлогын шинжилгээ хийхийг урьж байна.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор салбарын засаглалын тулгамдсан асуудлаар бодлогын болон хууль зүйн шинжилгээний төслийн шалгаруулалт зарлаж байна.

Дэлгэрэнгүй
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  өгөх санал шүүмж

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал шүүмж

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Үндсэн хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаарх үүрэг амлалтад нийцсэн эсэхийг үнэлж энэхүү санал шүүмжийг боловсрууллаа. Хуулийн шүүмж нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 2023 оны 03 дугаар сард олон нийтэд танилцуулагдсан хувилбарт үндэслэсэн болно.

Дэлгэрэнгүй
“Legaltalks подкаст: шүүхийн шийдвэр судалгаа

“Legaltalks подкаст: шүүхийн шийдвэр судалгаа" тусгай цувралын шинэ дугаар

Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын арван нэг дэх дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын тав дугаарт нийтлэгдсэн “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд  Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш, Хууль зүйн доктор Б.Эрдэнэбат, хөтлөгч хуульч, өмгөөлөгч Ж.Батмөнх нар ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Хууль зүйн салбарын хүрээнд бодлогын судалгаа хийхийг урьж байна.

Хууль зүйн салбарын хүрээнд бодлогын судалгаа хийхийг урьж байна.

Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хөтөлбөр нь хууль зүйн салбарын байгууллагуудын хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үр дүнтэй механизм, тогтолцоо бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой. Энэ зорилгын хүрээнд 2023 онд дараах тодорхой сэдвээр бодлогын судалгаа хийх төслийн уралдаан зарлаж, хууль зүйн салбарын хүрээнд тулгамдсан асуудал, түүнд хүрэх бодлогын шийдлийг эрэлхийлж байна

Дэлгэрэнгүй
“Legaltalks подкаст: шүүхийн шийдвэр судалгаа

“Legaltalks подкаст: шүүхийн шийдвэр судалгаа" тусгай цувралын шинэ дугаар

Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын ес дэх дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын арав дугаарт нийтлэгдсэн “Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч, “Онч шийдэл” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир хөтлөгч “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулгатай ярилцлаа.

НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс хараат бус судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилго болгодог юм. Энэ удаа нийтийн төсөв, санхүүгийн дор дурдсан чиглэлээр судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.

Дэлгэрэнгүй