Өнгөрсөн оны 7 дугаар сард Төсвийн тухай хууль, Төсвийн Тогтвортой Байдлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу жил бүрийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж байхаар заасан. Нээлттэй Нийгэм Форум Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран хуулийн энэхүү заалтын дагуу төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг ийнхүү зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сангийн яамнаас ирэх оны төсвийн төслийн төлөвлөлтийн талаар танилцуулж, үүний дараа Үндэсний Аудитын газраас төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт, Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлөөс 2025 оны төсвийн төслийн талаар гаргасан дүгнэлтээ тус тус танилцуулсан юм.
Авилгатай тэмцэх газрын Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн зүгээс Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрт тусгагдсан төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн үе шатанд үүсэж болзошгүй авилга, ашиг сонирхолын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тусгагдсан зорилтуудын талаар, судлаач С.Баттулга “Монгол улсын 2025 төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртөгийн төлөвлөлтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”-г танилцууллаа.
Хэлэлцүүлэгт их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцож хэлэлцэж буй асуудлаар олон талын санал, бодол, шүүмжлэлээ илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт танилцуулагдсан илтгэлүүдтэй хавсралтаас танилцана уу.
1. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлого, зарлагын төлөвлөлт
3. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлт
4. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлт
5. Монгол Улсын 2025 төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртгийн дүн шинжилгээ