ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа- Цуврал 1-т дараах судалгааны тайлангууд багтсан болно.
1. Зээлийн гэрээг цуцалснаас хойш хүү шаардсан маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шинжилгээ – хуудас 11
2. Гэрээний эрх чөлөөний зарчмаас үүдсэн ажилтны үл өрсөлдөх үүрэг: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн шинжилгээ – хуудас 93
3. Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бүртгүүлэхтэй холбогдох эрх үүйн зохицуулалтыг хэрэглэж буй шүүхийн практакийн шинжилгээ – хуудас 125
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3093/files/Court%20Report_Series01.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА - ЦУВРАЛ 1
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний энэ удаагийн эмхэтгэлээ сэдэвчилсэн байдлаар буюу байгаль орчныг бохирдуулсантай холбоотой иргэний болон захиргааны шүүхээс гаргасан шийдвэрүүдийн бэсрэг шинжилгээг нэгтгэн уншигч Танд
танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/Shuuhiinshiidveriinshinjilgee5.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шинжилгээний эмхэтгэл -5
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Засгийн газар хариуцагчаар татагдсан, төрийн албанаас халсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэрэг маргаан шийдвэрлэсэн болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж энэхүү эмхэтгэлд багтаав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/Shuuhiinshiidveriinanalize3.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шинжилгээний эмхэтгэл -3
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаах, тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой үүссэн хохирлыг барагдуулах болон сууц өмчлөл, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт үйлчилгээний төлбөртэй холбоотой маргаан зэрэг иргэдийн амьдралд нийтлэг
тохиолдох асуудлыг хөндсөн тул уг тайлангуудыг шүүгчид, хуульчдаас
гадна жирийн иргэд ч сонирхон унших боломжтой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Дүн шинжилгээ
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/Shuuhiin shiidveriin shinjilgee 4.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шинжилгээний эмхэтгэл -4
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Эдгээр судалгааны ажил нь иргэдэд нийтлэг тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, түүнийг шүүхэд шийдвэрлэж буй практикийг судалснаар хууль хэрэглэх ажиллагааны академик болон практик үр нөлөөг дээшлүүлэх, хуулийн сургуулийн оюутнуудад сургалтын хэрэглэгдэхүүн болох, шүүхийн шийдвэрт хөндлөнгийн байр сууринаас мэргэжлийн үнэлгээ өгөх, улмаар шүүгчдийн хууль хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх,
шүүхэд тавих олон нийтийн хяналтыг дээшлүүлэхэд хувь хувь нэмэр
болох юм.
Хэвлэн нийтэлсэн:Hээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Дүн шинжилгээ
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Shuukh.shiidveranalyse2019.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нийтэд ил болсон шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж байх нь шүүхийн шийдвэрийн чанарыг дээшлүүлэх, шүүгчийн ажлын
хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзсэний дүнд шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүн шинжилгээ хийж, эхний эмхэтгэлийг бэлэн болгоод байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuukhiin_shiidveriin_analiz.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх