Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжид шинээр тусгагдсан кибер аюулгүй байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг ойлголтууд, улмаар кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх бусад улс орны зохицуулалт, гэмт хэргийг мөрдөн шалган тогтоож, шийдвэрлэж буй практикийг харьцуулан судалсан сонирхолтой тайланг уншигчдадаа толилуулж байна. Тус судалгааг Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн судлаач нар хийж гүйцэтгэсэн болно.