Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино хэлэлцүүлэг боллоо
Нээлттэй Нийгэм Форум нь Монголын Эмнести интернэйшнл байгууллагатай хамтран хүний эрхийн ойлголт мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг”-ийг 2015 оноос эхлэн зохион байгуулж байна.
Энэ удаад Эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөө өөрсдийн амь насыг эрсдэлд оруулан тэмцэж буй залуу эмэгтэйчүүдийн түүхийг харуулсан “Эрэлхэг сахиусан тэнгэрүүд” хэмээх киног үзүүлж, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус кино хэлэлцүүлгийг сонсголын бэршээлтэй иргэдэд зориулан зохион байгуулснаараа онцлогтой. Хэлэлцүүлэгт оролцогчид сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж дохионы хэлмэрчгүйгээс болж хязгаарлагддагыг онцолж байлаа.
Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг хүний эрхийн өдөр хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хүний эрхийн өдрийг угтсан кино хэлэлцүүлгүүдийг их дээд сургуулиудаар үргэлжлүүлэн зохион байгуулна.