Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуваарьтай. Иймд Нээлттэй Нийгэм Форум 2027 оны улс, орон нутгийн төсвийн төлөвлөлтийн асуудлаар шуурхай дүн шинжилгээ хийх судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
НЭГ. НЭГДСЭН ТӨСӨВ
Орлого төлөвлөлт
- Монгол Улсын 2027 оны төсөвт уул уурхайн салбараас төвлөрөх орлого төлөвлөлтийн дүн шинжилгээ
Хөрөнгө оруулалтын төлөвлөлт
- Монгол Улсын 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт ба Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний уялдааны дүн шинжилгээ
- Монгол Улсын 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт, төсөвт өртөг, санхүүжилтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
- Монгол Улсын 2027 төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих өмнөх оноос шилжих төслүүдийн төсөвт өртгийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
Урсгал зардлын төлөвлөлт
- Боловсролын салбарын 2027 оны урсгал зардлын төслийн дүн шинжилгээ
- Эрүүл мэндийн салбарын 2027 оны урсгал зардлын төслийн дүн шинжилгээ
Дагалдах хуулиуд
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн дүн шинжилгээ
ХОЁР. НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ
Урсгал зардлын төлөвлөлт
- Нийслэлийн 2027 оны төсвийн урсгал зардлын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
- Нийслэлийн дүүргүүдийн 2027 оны төсвийн урсгал зардлын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
Хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөлт
- Нийслэлийн 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
- Нийслэлийн дүүргүүдийн 2027 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх).
Судалгааны ажлын даалгаварыг доорх хавсралтуудаас татаж үзнэ үү.
- Монгол Улсын 2027 төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртөгт дүн шинжилгээ хийх ажлын даалгавар
- Монгол Улсын 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлтөд тойм дүгнэлт хийх ажлын даалгавар
- Монгол Улсын 2027 төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртөгт дүн шинжилгээ хийх ажлын даалгавар
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын нэмэлт, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх ажлын даалгавар
- Монгол Улсын 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт ба Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний уялдаанд
дүн шинжилгээ хийх ажлын даалгавар
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
- Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу.
Судалгааны төслийн санал ирүүлэх хугацаа, хаяг:
Судалгааны төслийн баримт бичгийг 2025 оны 9 сарын 30-ны Лхагва гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Судалгааны саналыг зөвхөн цахимаар хүлээн авна.
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг зорьдог.


