Хүний эрхийн тухай ярилцъя, Өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

A- A A+
Хүний эрхийн тухай ярилцъя, Өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сайн байна уу?

Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй

"Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалтад
хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Энэ удаагийн уулзалт
 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08:00 – 10:00 цагт

“МАНСУУРУУЛАХ БОДИСООС ХАМААРАЛ БҮХИЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцоно.

Өглөөний уулзалттай холбоотой лавлах зүйл гарвал 313207(ННФ), 262752 (ХЭҮК) утсаар холбогдоно уу.

Анхаарал тавьсанд баярлалаа. 

Хүндэтгэсэн,

Б.Хишигсайхан

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер