УУЛ УУРХАЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ ШҮҮМЖ

A- A A+
УУЛ УУРХАЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ ШҮҮМЖ

“Хуулийн шүүмж”-ийн энэ удаагийн дугаарт Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулж буй Уул уурхайн тухай хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийн нэг болох “Уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлт” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн нийтэлж байна. Уг хэлэлцүүлэгт хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн болон хэвлэл мэдээллийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 32 хүн оролцсон болно.1 “Хуулийн шүүмж”-ийн өмнөх дугаарт “Ил тод байдал” сэдэвт хэлэлцүүлгийн саналыг нийтэлсэн бөгөөд дараагийн дугаараас “Тусгай зөвшөөрлийн үйл явц ба иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн саналыг хүлээн авна уу.