Ч.Ганжавхлан Лантуун дохио ТББ-ын тэргүүн, Ид шидийн орон-г үүсгэн байгуулагч

A- A A+
Ч.Ганжавхлан Лантуун дохио ТББ-ын тэргүүн, Ид шидийн орон-г үүсгэн байгуулагч

Байгаль орчны чиглэлээр хийгдсэн чухал стратегийн өмгөөлөлд ялалт байгууллаа

“Хөвгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ УИХ-аас 2012 онд баталсан Ус бохидуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Захиргааны шүүхээс төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг биелүүлсэн шийдвэрийг  2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж, Засгийн газрыг хуулиа хэрэгжүүлэхийг даалгасан юм. Байгаль орчны чухал асуудлаар стратегийн өмгөөлөл хийсэн өмгөөлөгчийн ярилцлагыг энэхүү холбоосоор уншиж болно.  

Холбоос- https://newspress.mn/v1/p/news/8313 

Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэв

Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй  гэсэн Сонгуулийн тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Тэдний гомдлыг ҮХ-ийн цэц дээд суулын хуралдаанаар хэлэлцэж Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ асуудлаар МУИС-ийн ХЗС-ийн О.Мөнхсайхан багшийн ярилцлага - https://ikon.mn/opinion/1ha3

ХК болон ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах сургалт боллоо

Хувьцаат компанийн болон төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчийн хурлын зохион байгуулалт, түүний үйл ажиллагааны үндсэн зарчим, эрх зүйн зохицуулалтын онцлогийн талаарх үндсэн мэдлэгийг өргөтгөж, хувьцаа эзэмшигчийн эрх, түүнийг хэрэгжүүлэх болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зөв хэрэглэж хэвшүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт зохион байгууллаа. https://bit.ly/2Su0rBY

Хүний эрхийн тухай ярилцъя өглөөний уулзалт боллоо

ННФ Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүний эрхийн тухай ярилцъя өглөөний уулзалтын энэ удаагийн зочноор Лантуун дохио ТББ-ыг үүсгэн байгуулагч, Ид шидийн орон- г санаачлагч Ч.Ганжавхлан уригдаж, Залуучуудын оролцоо, нийгэм дэх байр суурь сэдвийн хүрээнд илтгэлээ.  https://www.youtube.com/watch?v=DaMeykBMuFY

 “АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ЭЗДИЙН ЭРЭЛД” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

"3.11 Сэтгүүлчдийн клуб"-ын гишүүд төрөөс олон нийтэд ил болгосон мэдээллийн сангуудыг ашиглан тодорхой улс төрчтэй холбоотой аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн төрийн тендерт оролцсон мэдээллийг цуглуулан харьцуулж судлахад мэдээллийн сангийн агуулга хоорондоо уялдаагүй, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn сайтад тендерийн бүх мэдээллийг тавихгүй байгаа зэрэг нь тендер нэрийдлээр ашиг хүртэж байгаа эздийг илрүүлэх боломжийг хааж байгааг судалгааны явцад ил болгож ээ. http://forum.mn/index.php?sel=content&obj_id=5523 

Канад улсын улс төрийн санхүүжилтийн туршлагаас хуваалцлаа

Канад Улс 36 сая хүн амтай. 16 нам бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байна. Улс төрийн нам байгуулж эвлэлдэн нэгдэх эрхийг дээд зэргээр хангадаг ч сонгуульд оролцсон намуудыг л бүртгэх ба бүртгэгдсэн намуудын хувьд төрөөс санхүүжих боломж нь нээгдэхийн сацуу хөрөнгө санхүүгээ нээлттэй тайлагнахыг шаарддаг байна. Сонгуульд оролцоогүй болон, санхүүжилтийн ил тод байдлыг хангаагүй намуудыг бүртгэлээс хасах замаар үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг ажээ. https://www.24tsag.mn/a/170061?fbclid=IwAR0PFKfYuCSz2poLteT1sX4dCvpeZ1xKeSKExUcRWJtEpv0d5wZSxX7i-do 

Судлаач, сэтгүүлдийн хамтын ажиллагааг дэмжих ээлжит уулзалт боллоо

ННФ-ын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд сэтгүүлчид, судлаачдын хамтын ажиллагааг дэмжих зорилготой өглөөний уулзалт зохион байгуулдаг. Энэ удаад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүний томилгоо болон Захиргааны болон Иргэний, Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг  олон нийтэд ил болгож буй асуудалтай холбогдуулан уулзлаа. Холбоос: https://ikon.mn/n/1ijc   

Ч.Ганжавхлан "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн, “Ид шидийн орон”-г үүсгэн байгуулагч