Улс төрийн нам хатуу гишүүнчлэлтэй байх нь зөв үү?
ННФ-ын Засаглалын хөтөлбөрөөс зохион байгуулж буй "Шийдэл-Сонголт" хэлэлцүүлгийн 3 дахь дугаар "Улс төрийн нам хатуу гишүүнчлэлтэй байх нь зөв үү?" сэдвийн хүрээнд (2019.11.01) боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлгийн зочноор УИХ-ын даргын ахлах зөвлөх, хуульч Ж.Сүхбаатар болон хуульч Д.Оросоо нар уригдсан. Тодорхой сэдвийн хүрээнд эсрэг, тэсрэг байр суурьтай оролцогчид мэтгэлцэх, байр сууриа хамгаалах, няцаах мөн хэлэлцүүлэгт оролцогчдын санаа бодлоо илэрхийлэх индэр нь "Шийдэл-Сонголт" хэлэлцүүлэг байх юм.