Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн тухай ярилцъя Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

A- A A+
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн тухай ярилцъя Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

"Хүний эрхийн тухай ярилцъя"
Өглөөний уулзалт

 
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зорилго:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. 

“Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалт
2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08:00–10:00 цагт  
“Хог биш Баялаг” сэдвийн хүрээнд

“Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор "Zero Waste Mongolia" ТББ, "Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн"-ийг санаачлагч, үүсгэн байгуулагч, сэтгүүлч М.Бүжинлхам

оролцоно.  

Оролцогчид:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. 

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

З. Бадмаараг
Хүний эрхийн Үндэсний Комиссын

Б.Үүрийнтуяа
Нээлттэй нийгэм форумын

Референт

хөтөлбөрийн туслах ажилтан

[email protected]

[email protected]

Утас: 262752 (51)

Утас: 313207 (128)