ХОРИХ ЯЛ ЭДЛЭЭД СУЛЛАГДСАН ЗАРИМ ЭТГЭЭДЭД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАВИХ ЗАХИРГААНЫ ХЯНАЛТ
Нээлттэй Нийгэм Форум нь “Хорих ял эдлээд суллагдсан зарим этгээдэд цагдаагийн байгууллагаас тавих захиргааны хяналт” сэдвийн хүрээнд Тунгаамал төв ТББ-д мониторинг хийх тэтгэлэг олгосон билээ. Тус мониторингийн хүрээнд хорих ял эдлээд суллагдсан хүмүүст тавьж буй хяналтын өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт, тус хяналтын үр нөлөөг үнэлэхийн зэрэгцээ бусад улсын туршлага судлахыг зорилоо.