Сонгуулийн мөрийн хөтөлбөрт богино хугацааны судалгаа хийхийг урьж байна
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь “Төсвийн хариуцлагатай байдал” хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол Улсын төсвийн зохистой бодлого, захиран зарцуулалтын ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллаж ирлээ. Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцож буй одоогийн УИХ-д суудалтай намууд (Монгол Ардын Нам болон Ардчилсан Нам)-ын болон сонгуульд оролцож буй 4 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах сэдвүүдээр богино хугацааны шинжилгээ хийхийг урьж байна:
1. УИХ-д суудалтай намууд болон 4 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээ нь хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэж буй эсэхэд хийх дүн шинжилгээ
2. УИХ-д суудалтай намууд болон 4 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээ нь төсвийн тогтвортой байдалд нийцэж буй эсэхэд хийх дүн шинжилгээ
3. УИХ-д суудалтай намууд болон 4 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийн судалгаа.
Дээрх чиглэлээр хараат бус судалгааг богино хугацаанд хийж, дүнг 2020 оны 5 дугаар сарын эхээр багтаан гаргах сонирхолтой судлаачдыг судалгааны санал ирүүлэхийг урьж байна. Судалгааны санал боловсруулах маягтыг ННФ-ын цахим хуудаснаас авна уу.
Судалгааны саналыг 2020 оны 4 сарын 15-ны Лхагва гарагийн 16 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүйг анхаарна уу.
Нээлттэй Нийгэм Форум