ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ СУДЛААЧДЫГ УРЬЖ БАЙНА.

A- A A+
ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ  СУДЛААЧДЫГ УРЬЖ БАЙНА.


ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ
                 ХИЙХ  СУДЛААЧДЫГ УРЬЖ БАЙНА.

 

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Дээд шүүхээс эцэслэн гаргасан шүүхийн шийдвэрт шинжилгээ хийхийг урьж байна.

Шүүхийн шийдвэрт анализ хийхдээ дор дурдсан төрлийн хэрэг маргаанаас сонгон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын дэмжлэгтэй боловсруулсан арга зүйг ашиглана. Үүнд:

  • Эрүүгийн хуулийн 14-р бүлэг (Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг) 22-р бүлэг (Авлигын гэмт хэрэг)-т заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн Дээд шүүхийн шийдвэр
  • Төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй нийтийн эрх ашгийн төлөөлөн нэхэмжилсэн (байгаль орчны хууль, тогтоомж хэрэгжүүлээгүй, орон нутгийн гэрээг хуулийн дагуу байгуулаагүй гэх мэт), захиргааны эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн Дээд шүүхийн шийдвэр 
  • Иргэний хуулийн 51-р бүлэг (Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа), 52-р бүлэг (Гэм хор учруулснаас үүсэх үүрэг)-т хамаарах маргааныг шийдвэрлэсэн Дээд шүүхийн шийдвэр
  • Үндсэн хуулийн цэцээс шүүхийн тухай багц хуультай холбоотой гарсан шийдвэр

Судлаач нь дараах шалгуурыг хангасан байна:

  • Эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой байх,
  • Эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх /өмнө шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж байсан бол давуу тал болно/ 
  • Дүн шинжилгээ хийхээр сонгон авсан шийдвэрийн хувьд аливаа хэлбэрийн ашиг сонирхлын зөрчилгүй байх 

Сонирхсон судлаач нь дээрх шалгуурыг хангасан гэдгээ илэрхийлэх дэлгэрэнгүй танилцуулга, бүтээлийн жагсаалтыг сонирхлоо илэрхийлсэн захидалтай нэгтгэн нэг файл болгон 2020 оны 4 сарын 27-ны Даваа гарагийн 18 цагаас өмнө  [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл материал хүлээн авахгүйг анхаарна уу.