ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Орхон, Төв аймагт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдаж 2018 онд хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийг судалж, дүн шинжилгээ хийх замаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлд санал зөвлөмж боловсруулах зорилгоор “Төр Иргэн Түншлэл”, “Өнөмөнхийн эгшиглэн”, “Зөв хөгжил, үр дүнт оролцоо” ТББ-уудад Нээлттэй Нийгэм Форум мониторингийн тэтгэлэг олгосон билээ. Эдгээр мониторингийг хэрэгжүүлэхэд хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг мэргэжил, арга зүйн удирдамжаар хангаж ажиллалаа. Тус мониторингийг 2019 оны 4-р сараас 12-р сарыг дуусталх хугацаанд хэрэгжүүлэв.