Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ, гэмт хэрэг, зөрчлийн тухай гомдол мэдээлэл, түүний шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээ.
Нээлттэй Нийгэм Форум нь хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ, хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд мониторинг хийх тэтгэлгийг Эрх зүйн соёл ТББ-д олгосон билээ. Мониторингийн явцад ХСИС-ийн докторант, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа С.Дина мэргэжил, арга зүйн удирдамжаар хангаж ажиллалаа. Тус мониторингийг 2019 оны 4-р сараас 12-р сарыг дуусталх хугацаанд хэрэгжүүлэв.