"Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын зөвлөмжөөс:
Ерөнхий сайдад зөвлөх нь:
- Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төлөвлөлт, зарцуулалтын хариуцлагыг дээшлүүлэх талаарх эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, дотоод хяналт, дотоод аудитын үр нөлөөг сайжруулах;
- Улсын төсвөөс олгосон зээлийн эргэн төлөлтийг барагдуулах талаар тодорхой шийдвэр гаргаж, үе шаттай ажил зохион байгуулах;
- Аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц сан, Сум хөгжүүлэх сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналт, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах.".