ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД МОНИТОРИНГ
ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА
“Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн зарим зүйлийн хэрэгжилтэд мониторинг хийх хүсэлтэй иргэний нийгмийн байгууллагууд төслийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Мониторингийн зорилго нь Коронавируст халдварын цар тахлаас сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааны түвшинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдол бүхий энэхүү хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд орших бөгөөд (i) хуулийн 7-р зүйл буюу Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, (ii) 11-р зүйл буюу иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ нь хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгод нийцсэн байх шаардлага, (iii) 9-р зүйлийн 13 болон 12-р зүйлийн 3-ыг хамарна. Сонирхсон байгууллага үйл ажиллагааныхаа чиглэлд нийцүүлэн тодорхой заалтыг сонгон авч төсөл ирүүлэх боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт илэрхийлсэн өргөдөлд дараах мэдээллийг багтаана:
- Төсөл (ННФ-ын төслийн маягтын дагуу бөглөнө.)
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар буюу бусад адилтгах баримт бичиг
- Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 1 жилийн тайлан
Өргөдлийг 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 18:00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна. Өргөдлийг зөвхөн электрон хувилбараар хүлээн авахыг анхаарна уу.