Хүний эрхийн тухай ярилцъя, Өглөөний уулзалт
2020 оны 1 сарын 1 өдөр
“ХҮНИЙ ЭРХ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ”
Нээлттэй нийгэм форум, Хүниий эрхийн Үндэсний комисстой хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зорилго:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.
“Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалт
2020 оны 01-р сарын 16-ны өдрийн 08:00–10:00 цагт
“ХҮНИЙ ЭРХ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” сэдвийн хүрээнд
“Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.
Уулзалтын зочноор ГХЯ-ны Хүний эрхийн хэлтсийн дарга, Монгол Улсын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн (2016-2018) В.Оюу оролцоно.
Оролцогчид:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.