БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО КОНТЕНТ БҮТЭЭХ ТУХАЙ

A- A A+
БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО КОНТЕНТ БҮТЭЭХ ТУХАЙ

БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО КОНТЕНТ БҮТЭЭХ ТУХАЙ

Огноо: 2020.06.25

Нээлттэй нийгэм форум нь гэмт хэргийн хохирогчийн хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоог чадавхжуулах зорилгын хүрээнд олон нийтийг соён гэгээрүүлэх богино хэмжээний видео контент хийх хүсэлтэй этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Видео контентэд тавих шаардлага

  • Дараах сэдвээр видео контент хийхээр төлөвлөж байна. Үүнд:
    • Хохирол барагдуулах өнөөгийн эрх зүйн тогтолцоог танилцуулах/Үргэлжлэх хугацаа 3 минут хүртэл/
    • Хохирол барагдуулах өнөөгийн практик /Үргэлжлэх хугацаа сэдэв тус бүрт 2 минутаас хэтрэхгүй байх/
      • Хүний амь нас хохирсон тохиолдол
      • Хулгайлах гэмт хэргийн улмаас үүдсэн эд хөрөнгийн хохирол
      • Хүчингийн гэмт хэргийн хохирол
      • Эрүүл мэндийн хохирол
      • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хохирол
    • Баримтат нэвтрүүлэг /Үргэлжлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байх/
      • 2-3 бодит түүх
  • Бодит судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлах
  • Сонирхолтой, шинэлэг байх

Цуврал видео контентийг бүтээх хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 30-ыг хүртэл байна. Үүнд нийтээр амрах баярын өдөр болон амралтын сарыг тооцсон болно. Судлаачдын баг агуулгыг тодорхойлоход хамтран ажиллана.

Сонирхсон этгээд видео контентийг хийх санаа, төрөл жанрыг дурьдаж, үүнд тулгуурлан бүтээхэд шаардагдах үнийн саналыг, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай болохоо нотлох мэдээллийн (ижил төрлийн ажлын туршлага, боловсрол, мэргэшсэн байдал гэх мэт) хамт [email protected] цахим шуудангаар 2020 оны 7-р сарын 7-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү. Зарим контентийг цахимаар үзэх боломжтой бол холбогдох линкийг хүсэлтдээ дурьдана уу.

Жич: Үнийн саналаа контентийг бүтээх хэлбэрээс хамааран ялгаатай байдлаар тусгаж ирүүлэх шаардлагатай. Тухайлбал, контентийг видео, анимейшн, жүжигчилсэн, инфографик г.м хэлбэр тус бүрээр хийх үнийг 1 минутаар үнэлж ирүүлнэ. Шалгарсан этгээдтэй цуврал контентийн агуулга, хэлбэрийг тохирсны үндсэн дээр гэрээг байгуулна.

 

Нээлттэй Нийгэм Форум
Хуулийн хөтөлбөрийн ажилтан Б.Ундармаа
Утас: (976-11) 313207(125)
Факс:(976-11) 324857