Төрийн бус байгууллага, хуульчдыг ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО сэдвээр стратегийн өмгөөлөл хийх тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

A- A A+
Төрийн бус байгууллага, хуульчдыг ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО сэдвээр стратегийн өмгөөлөл хийх тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

 

 

Төрийн бус байгууллага, хуульчдыг "ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО” сэдвээр стратегийн өмгөөлөл хийх тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсад өрнөж буй эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн үйл явцад хувь нэмэр оруулах үүднээс бодлогын судалгаа, мониторинг хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг дангаар болон хуульч, хууль сахиулагч, судлаач, иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ирсэн билээ. Тус шинэчлэлийн хүрээнд онцгой анхаарах нэг асуудал бол хохирлыг шударгаар барагдуулах тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх явдал билээ. Тиймээс хохирлын үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахуйц асуудлаар стратегийн өмгөөлөл хийх тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна. Хөтөлбөрт иргэний нийгмийн байгууллага, хуульчид дангаар болон хамтран оролцох боломжтой.

Стратегийн өмгөөлөл хийх хэрэгт тавих шаардлага
Сонгосон хэрэг нь иргэдэд нийтлэг тулгардаг асуудал байх, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тогтоох, үнэлэх, хохирол, хор уршгийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэхэд жишиг болохуйц байвал зохино.
 Бүрдүүлэх материал

  • ННФ-ын маягтын дагуу боловсруулсан төслийн санал. (Үүнд өмгөөлөл хийхээр тодорхой хэргийг сонгосон үндэслэл, хэргийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж буюу шүүхийн харьяалал, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байдал, өмгөөллийн үр дүнд бодлого, хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтэд гарах өөрчлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв зэргийг багтаана);
  • Байгууллага/Хуульчийн товч танилцуулга, стратегийн өмгөөлөл хийхэд шаардлагатай чадавхыг илэрхийлэх мэдлэг, туршлага.

Өргөдөл хүлээн авах арга зам, хугацаа: Өргөдлийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны Лхагва гаргийн 18.00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна. Өргөдлийг хэвлэмэл байдлаар хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Өргөдлийн маягтыг ЭНДЭЭС татаж авна уу.