ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол зохион байгууллаа

A- A A+
ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол зохион байгууллаа

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол зохион байгууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 04 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч, бүртгэлээ. Товлосон хугацаанд нийт 24 хүсэлт хүлээн авснаас, хуулийн шалгуурт нийцсэн нэр бүхий 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэж, нэрсийг parliament.mn цахим хуудаст 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байршуулсан болно.

 

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 1.9, 9.2-т заасан томилгооны сонсголыг 2020 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Томилгооны сонсголыг “Томилгооны сонсголын дэг (хавсралтаас уншина уу)-ийн http://parliament.mn/n/kucy?fbclid=IwAR2JKroftSUfPI6Gb3INVKCV-hcc5qRI9sbwJ-_tPFQWC-hONHJ8rkgnThk  дагуу явуулсан болно. Сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалж, Ажлын хэсгийн гишүүд болох Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар оролцлоо. Сонсголыг сонгон шалгаруулалтын оролцогчдын хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу зохион байгуулсан бөгөөд оролцогч тус бүрийн ард буй холбоос дээр дарж, томилгооны сонсголын бүтэн бичлэгийг үзэх боломжтой.

 

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн томилгооны сонсголын хуваарь:

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид:

09.10-10.00 Х.Мөнхзул https://www.youtube.com/watch?v=QbyF2HsbN-Q&t=1s

10.00-10.50 Г.Агар-Эрдэнэ https://www.youtube.com/watch?v=-ELsDUGJE7k

10.50-11.40 Б.Энхболд https://www.youtube.com/watch?v=8mu70ul1KFI

11.40-12.30 З.Өнөржаргал https://www.youtube.com/watch?v=t7L531KnntA

12.30-13.10 завсарлага

13.10-14.00 Б.Өнөрмаа https://www.youtube.com/watch?v=TQKTbf7QbY8

14.00-14.50 М.Гантулга https://www.youtube.com/watch?v=x2w9qiI54vs

14.50-15.40 Т.Ихтамир https://www.youtube.com/watch?v=eHbFquRI1PU

15.40-16.30 Б.Баттулга https://www.youtube.com/watch?v=vvwWrpvB17g

16.30-17.20 Б.Нармандах https://www.youtube.com/watch?v=UVR3nvbnjOY

17.20-18.10 С.Энхцэцэг https://www.youtube.com/watch?v=7vevDh2W2B4

 

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн томилгооны сонсголын хуваарь:

09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

09.10-10.00 Ж.Хунан https://www.youtube.com/watch?v=NDu_A5fRT-M

10.00-10.50 Г.Нарантуяа https://www.youtube.com/watch?v=kaJkkYgIvzs

10.50-11.40 Д.Сүнжид https://www.youtube.com/watch?v=D2JeAl812nc

11.40-12.30 С.Энхбаяр https://www.youtube.com/watch?v=XN7wo1ePpwQ

12.30-13.30 завсарлага

13.30-14.20 Ц.Адъяахишиг https://www.youtube.com/watch?v=K3tFkoBR3w0

 

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид

14.20-15.10 Ш.Цогбаатар https://www.youtube.com/watch?v=4w4uZ7epLHk&t=1s

15.10-16.00 П.Оюунчимэг https://www.youtube.com/watch?v=BRmGYzxHOXY

16.00-16.50 Г.Наранбаатар

16.50-17.40 Д.Цэнд-Аюуш   https://www.youtube.com/watch?v=amJqaJDTkZs