Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл сэдэвт сургалт зохион байгуулж байна

A- A A+
Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл сэдэвт сургалт зохион байгуулж байна

“Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл”  сэдэвт сургалт зохион байгуулж байна

Нээлттэй Нийгэм Форумаас үйл ажиллагааныхаа стратегийн хүрээнд 2015-2016 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангах үйл явцыг зохицуулсан гол хуулиудын хэрэгжилтийг дэмжих асуудалд онцгойлон анхаарч, ажиллаж ирлээ. Энэ хүрээнд иргэдийн оролцооны шинэ механизмуудыг ашиглах арга барилд иргэний нийгмийн байгууллагуулыг сургаж, хуулийн хэрэгжилтийг хангахад татан оролцуулах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн онд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад болон Улаанбаатар хотноо Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах асуудлаар цуврал сургалт, уулзалт зохион байгуулж, төр, иргэний нийгмийн төлөөлөл 140 гаруй хүнийг хамруулсан.

Энэхүү цуврал сургалтыг энэ өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгуудад зохион байгуулж байна.  “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл”  сэдэвт сургалтад баруун бүсийн төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамрагдаж буй.