Нээлттэй нийгэм форум (ННФ) нь эрдэс баялгийн салбарт сайн засаглалыг төлөвшүүлэх, энэ чиглэлээр бодлогын судалгаа, шинжилгээг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд дараах чиглэлээр судалгааны төслийн уралдаант шалгаруулалт зарлаж байна

A- A A+
Нээлттэй нийгэм форум (ННФ) нь эрдэс баялгийн салбарт сайн засаглалыг төлөвшүүлэх, энэ чиглэлээр бодлогын судалгаа, шинжилгээг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд дараах чиглэлээр судалгааны төслийн уралдаант шалгаруулалт зарлаж байна

СУДЛААЧДЫН АНХААРАЛД

 Нээлттэй нийгэм форум (ННФ) нь эрдэс баялгийн салбарт сайн засаглалыг төлөвшүүлэх, энэ чиглэлээр бодлогын судалгаа, шинжилгээг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд дараах чиглэлээр судалгааны төслийн уралдаант шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  •  2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэсэн өмнөх томьёоллыг “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөн Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусган хуульчилсан билээ. Үүнтэй холбогдуулан төрийн нийтийн өмчийн ойлголт, нийтийн болон хувийн эрх зүйн онолын үндэслэл, манай өнөөгийн эрх зүйн зохицуулалт, энэхүү харилцааг зохицуулж буй олон улсын сайн туршлагыг судалж, төрийн нийтийн өмч болох байгалийн баялгийг Үндсэн хуулийн 6 дугаар зүйл болон бусад заалтын үзэл санаанд нийцүүлэн зөв зохистой зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах,
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдал, түүний эрх зүйн орчин, хэрэгжилтийг судалж, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах

 

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно. Тавигдах шаардлага:

  • Судлаач /судалгааны баг/ судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх,
  • Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болох ба судалгаа хийхээр сонгосон сэдвээр суурь судалгаа хийсэн байх,
  • Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны төслийн санал ( Маягт, зааврыг хавсаргав.)
  • Хуулийн этгээд бол байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар
  • Багийн гишүүдийн мэргэжил, ажлын туршлага, ур чадварын мэдээлэл
  • Өмнө хийсэн судалгааны бүтээлийн жагсаалт, холбоос (шаардлагатай тохиолдолд хэвлэмэл хувийг авна)

Дээр дурдсан төслийн баримт бичгийг  2020 оны 10 сарын 01-ны 23.00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.