Сайн байна уу?
Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулдаг "ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" ээлжит уулзалтад Open Society Forum фэйсбүүк лайваар дамжуулан оролцохыг урьж байна.
Энэ удаагийн уулзалт 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 14:00 – 15:00 цагт “ЦАГДААГИЙН АЛБА БА ХҮНИЙ ЭРХ” сэдвийн хүрээнд болно.
Уулзалтын зочноор Г.Оюунболд, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн прокурор, Б.Алтантуяа, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Гүйцэтгэх захирал, Г.Бямбадорж, ХСИС-ийн докторант болон ЦЕГ-ын төлөөлөл нар оролцоно.
Уулзалттай холбоотой лавлах зүйл гарвал 313207 утсаар холбогдоно уу.
*Уулзалт цахимаар болох тул ННФ-ын байранд биечлэн ирэх шаардлагагүй.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хүндэтгэсэн,
Б.Хишигсайхан
ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер