ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХУУЛЬЧДЫГ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

A- A A+
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХУУЛЬЧДЫГ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХУУЛЬЧДЫГ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА


Нээлттэй Нийгэм Форумаас төрийн ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгын хүрээнд төрийн бус байгууллага, хуульчдыг нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж  байна. Хөтөлбөрт иргэний нийгмийн байгууллага, хуульчид дангаар болон хамтран оролцох боломжтой.
 

Нийтийн эрх ашгийн өмгөөллийн чиглэл


Тэтгэлэгт хөтөлбөрт энэ удаа төрийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах, уул уурхай, төсөв, нийтийн өмч хөрөнгө, тэдгээрийн ашиглалт зарцуулалтад гарч буй зөрчил, түүний шалтгааныг арилгахад хувь нэмэр оруулах зорилготой нийтийн эрх ашгийн өмгөөллийг дэмжих болно.


Төрийн ил тод байдал, хариуцлагыг сайжруулах чиглэлээр

  • Мэдээлэл авах эрхийг хангуулах
  • Захиргааны ерөнхий хуулийн 26, 27,  62, 74 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангуулах
  • Цар тахлын үед гарч буй хүний эрхийн зөрчлийг арилгуулах 
  • Улс, орон нутгийн төсвийн зарцуулалтын хариуцлагыг хангуулах
  • Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулах
  • Төрийн болон орон нутгийн өмчийн захиран зарцуулалттай холбоотой зөрчлийг арилгах

Уул уурхайн чиглэлээр:

  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар дүйцүүлэн олгох зөрчлийг арилгах
  • Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээний хэрэгжилтийг хангуулах
  • Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж буй компанийн байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээний хэрэгжилтийг хангуулах
  • Эцсийн өмчлөгчийн мэдээллийн бүртгэлийн хэрэгжилтийг хангуулах
  • Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-ын хэрэгжилтийг хангуулах

 Бүрдүүлэх материал

  • ННФ-ын маягтын дагуу боловсруулсан төслийн санал. (Үүнд өмгөөлөл хийхээр тодорхой хэргийг сонгосон үндэслэл, энэ нь дээр дурдсан нийтийн эрх ашгийн асуудалтай ямар холбоотой болох, хэргийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж буюу шүүхийн харьяалал, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байдал, өмгөөллийн үр дүнд бодлого, хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтэд гарах өөрчлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв зэргийг багтаана);
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (өмнө нь ННФ-д ирүүлж байсан бол шаардлагагүй);
  • Байгууллагын товч танилцуулга, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай чадавхыг илэрхийлэх мэдлэг, туршлага (хэрэв боломжтой бол өмгөөлөгчийн мэргэшил, туршлагыг илэрхийлэх мэдээлэл);
  • Урьд нь гүйцэтгэж байсан  өмгөөлөл, мониторинг, судалгааны  болон бусад ажлын тайлан (хэрэв байгаа бол).

Өргөдөл хүлээн авах арга зам, хугацаа: Өргөдлийг 2021 оны 5 дугаар сарын 7-ны Баасан гарагийн 18.00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна. Өргөдлийг хэвлэмэл байдлаар хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Өргөдлийн маягтыг Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn цахим хуудаснаас татаж авна уу.
Мэдээлэл өгөх уулзалт: Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны Пүрэв гарагт 13.00 цагаас ННФ-ын Open Society Forum фэйсбүүк хуудсаар өгөх болно. Утсаар мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.


Хаяг:
Жамьян Гүний гудамж – 5/3, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар – 14240
Утас: 76113207 , Факс: 324857