Төрийн болон албаны нууцын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчиж буй асуудлаар хуульч, судлаачдын дунд санал солилцох, нээлттэй хэлэлцүүлэг

A- A A+
 Төрийн болон албаны нууцын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчиж буй асуудлаар хуульч, судлаачдын дунд санал солилцох, нээлттэй хэлэлцүүлэг

Хэлэлцүүлгийн танилцуулга: Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтын “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, 2021.05.19-ний өдөр Дунд суудлын хуралдаан зарлаад байна.

Хөтөлбөр


Төрийн болон албаны нууцын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчиж буй асуудлаар хуульч, судлаачдын дунд санал солилцох, нээлттэй хэлэлцүүлэг

Цахимаар
2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагт
Улаанбаатар хот

 

17:00-17:05

Цахим хэлэлцүүлгийн танилцуулга
Чиглүүлэгч, Д.Энхцэцэг, Нээлттэй нийгэм форум, Засаглалын хөтөлбөрийн менежер

17:05-17.20

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2, 14.1 дэх хэсэг, МУЗГ-ын 2017.09.13-ны өдрийн 246 дугаар тогтоол, түүний хавсралт ҮХ-ийн зарим зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл, гомдол гаргасан үндэслэл
Б.Пүрэвсүрэн, Глоб Интернэшнл төвийн хуульч

17.20-17.30

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2, 14.1 дэх хэсэг ҮХ-ийн зарим зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл, гомдол гаргасан үндэслэл
Л.Эрдэнэхүү, хуульч

17.30-17:40

Үндсэн хуулийн цэцийн 2020.03.18-ны өдрийн №9 Магадлал болон УИХ-ын гишүүд, Эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн тайлбарыг танилцуулах
Т.Сумъяабазар, Эрх зүйч

17:40

Хэлэлцүүлэг