БОДЛОГЫН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомжийн үр нөлөө, хэрэгжилтийг судлах, дагалдан гарсан дүрэм журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байдлыг үнэлэх, хуулийн төсөлд дүн шинжилгээ хийх, бодлогын тулгамдаж буй асуудлыг тодорхойлохыг зорьдог билээ.
ННФ энэ удаа Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг нийтийн эрх ашиг, хүний эрхийн чиглэлээр баталсан тодорхой хуулийн жишээн дээр үнэлэх судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна. Энэ шаардлагад нийцэх 3 хүртэлх судалгааны төслийг шалгаруулж дэмжлэг үзүүлнэ.
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
- Судлаач (судалгааны баг) нь судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай.
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болох ба судалгаа хийхээр сонгосон сэдвээр ажилласан туршлагатай байх.
- Судлаач нь сонгон авсан сэдвээр бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй бөгөөд нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байна. “Судалгааны төслийн маягт” энд дарж авна уу.
Судалгааны төслийн баримт бичгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны Баасан гаргийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.