ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
Судалгаагаар бусад улс орон цар
тахалтай тэмцэх эрх зүйн орчноо хэрхэн бүрдүүлж байгааг өөрийн орны
энэ асуудлаарх хууль батлах үйл явцтай харьцуулан судалж, хуулийн
хэрэгжилтийн шатанд гарсан хүний эрхийн зөрчил, тулгамдсан бусад
асуудалд тулгуурлан санал зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/CovidLaw_Web.pdf
Түлхүүр үг:Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд хийсэн дүн шинжилгээ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү судалгаагаар хуулийн этгээдэд эрүүгийн
хариуцлага хүлээлгэх онолын чиг хандлага, эрх зүйн зохицуулалт,
ижил төстэй орны туршлага, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн
өнөөгийн байдал зэргийг судалж дүгнэсний зэрэгцээ цаашид
боловсронгуй болгох чиглэлээр тодорхой зөвлөмж санал болголоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Бодлогын судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Legal%20Entitys%20Liability_Web.pdf
Түлхүүр үг:ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулах болсонтой
холбогдуулан Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн
болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нэгжийн ажлын хэрэгцээнд
зориулан энэхүү гарын авлагыг боловсруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/E.shuultees urid.serg. Han out_Web.pdf
Түлхүүр үг:ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ АЖИЛЛАГАА
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-07-01
НОТОЛГООНЫ ӨНӨӨГИЙН ПРАКТИК, АРГА ЗҮЙ, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, АНХААРАХ АСУУДАЛ - СУДАЛГААНЫ ТАЙЛАН
2021-07-01
Судалгаагаар гэмт хэргийг нотлох ажиллагааны өнөөгийн практик, нөхцөл
байдал, эрх зүйн орчин болон нотолгоонд ашиглаж буй арга зүй, техник хэрэгслийн ашиглалтын байдал, бусад улсын нотлох ажиллагааны онцлог, эрх зүйн зохицуулалт, хуульч, хууль сахиулагч бэлтгэх сургалтад хэрэглэгдэж буй
нотлох ажиллагаатай холбоотой ном, сурах бичиг, сургалтын хөтөлбөр, арга зүйд дүн шинжилгээ хийж, холбогдох санал зөвлөмжийг боловсруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/Evidence_Web.pdf
Түлхүүр үг:НОТОЛГООНЫ ӨНӨӨГИЙН ПРАКТИК, АРГА ЗҮЙ, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, АНХААРАХ АСУУДАЛ - СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Уг тоймоор дээрх судалгааны гол үр
дүн, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох талуудад хүргэхийг зорьсон ба судалгааг бүрэн эхээр нь www.forum.mn сайтаас татаж үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_22_Evidence.pdf
Түлхүүр үг:НОТОЛГООНЫ ӨНӨӨГИЙН ПРАКТИК, АРГА ЗҮЙ, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, АНХААРАХ АСУУДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-06-22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
2021-06-22
Судалгааны ажлын арга зүйг цар тахалтай тэмцэх чиглэлээр гарсан хууль, эрх зүйн актыг судлах, хэрэгжилтэд хэсэгчлэн дүн шинжилгээ хийж харьцуулан судлахад чиглүүлсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_PolicingDisaster.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд авч судалсан хоёр бодлогын судалгааг нэгтгэн Та бүхэнд толилуулж байна.
Шинэ эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилт сумын түвшинд (5-42 дугаар хуудас)
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, гэмт хэргийн шийдвэрлэлт, ял шийтгэл оногдуулж буй байдал орон нутагт (43-78 дугаар хуудас)
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/Er.Khuuliin heregj sunad_Web.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг орон нутгийн судлаачид дүгнэсэн нь
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Судалгааны хүрээнд худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик, үг хэлэх эрх, мэдээллийн эрх чөлөөний зарчимд нийцэж буй эсэх, худал мэдээлэл тараах гэмт хэргийн “илт худал мэдээлэл” гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал,
худал мэдээлэл тараах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, субьектив
санаа зорилго, төсөөтэй эрх зүйн бусад зөрчлөөс ялган зүйлчлэх
асуудал, ижил төстэй эрх зүйн тогтолцоотой зарим улсын эрх зүйн
зохицуулалт, үндэсний болон олон улсын жишиг хэргүүдийг судалж,
дүгнэлт хийсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Misinformation%20Crime_Web%20version.pdf
Түлхүүр үг:ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ПРАКТИК
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-06-21
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ДӨЧИН ТАВДУГААР БҮЛГИЙН ХЭРЭГЖИЛТ
2021-06-21
Тус судалгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлыг төлүүлэхтэй
холбоотой эрх зүйн орчин, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, энэ
чиглэлээр нэхэмжлэх эрх үүсэж буй хэргийг тоймлож, мөн бусад улс орны
зохицуулалтыг харьцуулж үзсэнээрээ ач холбогдолтой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/CPC%20Chapter45_%20For%20web.pdf
Түлхүүр үг:ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ДӨЧИН ТАВДУГААР БҮЛГИЙН ХЭРЭГЖИЛТ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Мөрдөх албаны үйл ажиллагаа нь нэг талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны асуудал, нөгөө талаар Засгийн
газрын гэмт хэрэгтэй тэмцэх бүтэц, зохион байгуулалтын асуудал
болохын хувьд мөрдөх албатай холбоотой эрүүгийн процессын
болон албаны хууль тогтоомжид харьцуулсан дүн шинжилгээ
хийв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Investigation%20Agency_Web%20version.pdf
Түлхүүр үг:Мөрдөх албаны талаарх харьцуулсан судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих