ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
2021-03-15
ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИКИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛЛЫГ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКТАЙ НИЙЦҮҮЛЭХ БОЛОМЖ
2021-03-15
Гэмт хэргийн статистикийн олон улсын ангиллын ойлголт, түүний 11 үзүүлэлтийн тухай ерөнхий тойм, үүний дотор 01-03 дугаар ангилалд хамаарах бүх түвшний ангиллын задаргааг нарийвчлан дурдаж, эдгээр үзүүлэлтийг манай улсын гэмт хэргийн статистикийн үзүүлэлттэй хэрхэн нийцүүлж, нөхөх боломжийг судалж гаргахыг зорьсон болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_5.pdf
Түлхүүр үг:ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИКИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛЛЫГ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКТАЙ НИЙЦҮҮЛЭХ БОЛОМЖ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
“Хорих ялыг дүйцүүлэн хасах аргачлал”-ыг
математик статистикийн шинжлэх ухааны
“шугаман регрессийн шинжилгээний арга”-ын тэгшитгэлийн үндсэн зарчим дээр тулгуурлан боловсруулсан судалгааны тоймтой танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_7.pdf
Түлхүүр үг:ХОРИХ ЯЛЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХАСАХ АРГАЧЛАЛЫН ХЭРЭГЛЭЭ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү тоймоор судалгааны гол үр дүн, санал,
зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорьсон ба
судалгааг www.forum.mn сайтаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_6.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ХҮНИЙ ЭРХЭД НИЙЦСЭН БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-02-26
ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОЛ, ХОР УРШГИЙН НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ - ЦУВРАЛ 2
2021-02-26
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн хохирлыг тогтоох, үнэлэх, хохирлыг нөхөн төлүүлж буй явц, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох зорилгоор хамгийн түгээмэл үйлдэгддэг 10 төрлийн гэмт хэргийн хүрээнд эрүүгийн хэргийн шүүхээр
шийдвэрлэгдсэн 509 эрүүгийн хавтаст хэрэг, иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлэгдсэн 92 шүүхийн тогтоолд дүн шинжилгээ хийлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/02-Basic Report_Victim.pdf
Түлхүүр үг:ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОЛ, ХОР УРШГИЙН НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ - ЦУВРАЛ 2
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Уг хуулийг өөрчлөн найруулахад зайлшгүй анхаарах шаардлагатай зарим санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/OSF_Law review_31.pdf
Түлхүүр үг:ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-02-18
ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРЛЫГ ҮНЭЛЖ, ТОГТООЖ, НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ - ЦУВРАЛ 1
2021-02-18
Тус судалгаа нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг барагдуулж буй өнөөгийн практик, тулгамдаж буй асуудлыг шинэ эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд судалснаараа өндөр ач холбогдолтой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/01-Basic Report_Victim.pdf
Түлхүүр үг:ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРЛЫГ ҮНЭЛЖ, ТОГТООЖ, НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ - ЦУВРАЛ 1
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-02-02
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
2021-02-02
Судалгааны ажлын арга зүйг цар тахалтай тэмцэх чиглэлээр гарсан хууль, эрх зүйн актыг судлах, хэрэгжилтэд хэсэгчлэн дүн шинжилгээ хийж харьцуулан судлахад чиглүүлсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/OSF_PolicingDisaster.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Монгол Улсад “Ковид-19” цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон хилийн хориг, түүний хэрэгжилт нь иргэдийн “эх орондоо буцаж ирэх” үндсэн эрхийг зөрчиж байгаа эсэхийг холбогдох хууль тогтоомжийн үндэслэл, шаардлагын хүрээнд нарийвчлан авч үзэж судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RightsofReturn.pdf
Түлхүүр үг:ХӨЛ ХОРИО БА ЭХ ОРОНДОО ИРЭХ ЭРХ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү тоймоор судалгааны гол үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг уншигчдад, ялангуяа хууль тогтоогчид болон иргэний нийгмийн байгууллагынханд хүргэхийг зорьсон болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_2.pdf
Түлхүүр үг:ӨРШӨӨЛИЙН ХУУЛИУДАД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-01-14
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ДАХЬ “ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧИМ”–ЫН ХЭРЭГЖИЛТ ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙН ЖИШЭЭН ДЭЭР
2021-01-14
Энэхүү тоймоор судалгааны гол үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг уншигчдад, ялангуяа хууль тогтоогч, хуульчид, иргэний нийгмийн байгууллага зэрэгт хүргэхийг зорьсон ба судалгааг бүрэн эхээр нь
www.forum.mn сайтаас татаж үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_3.pdf
Түлхүүр үг:ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ДАХЬ “ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧИМ”–ЫН ХЭРЭГЖИЛТ ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙН ЖИШЭЭН ДЭЭР
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих