МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2021 судалгааны тайлан танилцуулах хэвлэлийн бага хурал 2022 оны 9 сарын 27-ны Мягмар гарагийн 10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулагдана. Бид шүүхийн хараат бус байдлыг дэмжих зорилтынхоо хүрээнд 2008 оноос хуримтлуулсан шүүхийн салбарын судалгаа шинжилгээний туршлага, олон улсад туршигдсан эрх зүйн салбарын үнэлгээний арга зүй, дотоодын шинжээчдийн үнэтэй зөвлөгөөний дагуу үндэсний индексийн арга зүйг тодорхойлж Монгол Улсын шүүхийн нөхцөл байдлыг 2021 оны байдлаар үнэлж индекс буюу тоон илэрхийллээр тогтмол үнэлэх урт хугацааны ажлыг эхлүүллээ.
Хэвлэлийн бага хуралд судалгааны баг индексийн оноо, түүнийг гаргахад хэрэглэсэн арга зүйгээ танилцуулах бөгөөд оролцогчдын зүгээс тавьсан асуултад хариулах болно.