2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд улс төрийн намын (ардчилсан тогтолцоонд гүйцэтгэх үүргийг) төлөвшлийг дэмжих, хариуцлага, дотоод ардчилал, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн заалт туссан билээ. Эдгээр заалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгахад юуг анхаарах, үүнд өнөөгийн улс төрийн намын тогтолцоонд тулгарч буй ямар асуудал байгаа тухай, түүнийг зохистой шийдвэрлэхэд харгалзаж үзэх ямар сайн туршлага, бодлогын хувилбарууд бий талаар салбарын шилдэг эрдэмтэн, судлаачдын байр суурийг цувралаар хүргэж байна.
Цуврал нэвтрүүлгээр:
- Улс төрийн намын хатуу гишүүнчлэл ба намын төлөвшил
- Бодлогын нам гэж юу вэ?
- Улс төрийн намд олгох төрийн санхүүжилтийн зохистой удирдлага
- Улс төрийн намын ардчилсан тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, хяналтын асуудал
- Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтын асуудал зэрэг сэдвийг цувралаар хүргэх болно.
- Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө” сэдвийн хүрээнд бэлтгэсэн цуврал дугааруудыг хүргэх болно.
Цуврал нэвтрүүлгүүдийг ННФ-ын YouTube сувгаас нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.
Энэ хүрээнд бэлтгэсэн Чухал сэдэв цувралыг вебсайтын Үзэл бодол цэснээс уншаарай.