"Хүний эрхийн үндэсний форум-2021"
Нээлттэй Нийгэм Форумын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан: "Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хуулийн зохицуулалтыг бий болгосон ч хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын ЭШЭК-ийн Нэмэлт протоколыг соёрхон баталснаас хойш 6 жил, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоо байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээс хойш 2 жил өнгөрч байгаа ч хариуцсан гишүүнийг одоог хүртэл томилоогүйн улмаас энэ чухал бүтэц ажиллаж эхлээгүй байгаад бид шүүмжлэлтэй хандаж байна. Мөн ХЭҮК-ын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр томилсноос хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч одоог хүртэл даргыг томилоогүй байгаа нь ХЭҮК-ын хараат бус байдал бүрэн хангагдаагүй байна гэх эргэлзээг төрүүлж байна. Үүний зэрэгцээ Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх асуудал орхигдсон байгааг анхаарах шаардлагатай" гэсэн юм.
Илтгэлийг бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү.