Ардчилсан сайн засаглалын гол зарчим нь ил тод байдал билээ. Иргэний нийгмийн зүгээс төрд хяналт тавих, нийтийн эрх ашгийг хамгаалах, авлигаас урьдчилан сэргийлэхэд мэдээлэл чухал үүрэгтэй. Нээлттэй Нийгэм Форумаас “Бодлогод залуусын хяналт” ТББ тэргүүтэй залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэн Авлигатай тэмцэх газартай хамтран “Дата эрх чөлөө” үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэн жил бүрийн 12-р сарын 9-ны өдөр тохиодог Олон улсын Авлигатай тэмцэх өдрийг угтан “ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: ДИЖИТАЛ ХЯНАЛТ” сэдийн хүрээнд 12-р сарын 5-ны өдөр NORPHEI Art галлерейд нээлтээ хийсэн бөгөөд 12-р сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд сонгуулийн санхүүжилтийн зөрүүтэй тайлан мэдээлэл, түүнийг гүйцэд хянахгүй байгаа цалгар байдал, энэ оны 5-р сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг харуулсан бүтээлүүдийг дэлгэн танилцуулж байна.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
12-р сарын 6-ны Мягмар гарагт 15:00-17:00 цагт |
“БИД СОНГУУЛИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН АЖИГЛАГЧИД” НЕТВОРКИНГ ЭВЭНТ
|
12-р сарын 7-ны Лхагва гарагт 15:00-17:00 цагт |
“ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДАВАЛГААЛЦГААЯ!” артивист арга хэмжээ
|
12-р сарын 8-ны Пүрэв гарагт 15:00-17:00 цагт |
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХААЛТ: “Бид хэрхэн дижитал хяналтыг хэрэгжүүлдэг вэ?”
|
Холбоо барих: 95008785