Дадлагажигч сонгон шалгаруулах зар

A- A A+
Дадлагажигч сонгон шалгаруулах зар

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨР

 ДАДЛАГАЖИГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

Ажлын байрны нэршил:              Шүүхийн хөтөлбөрийн дадлагажигч

Харьяалагдах хөтөлбөр:              Эрх зүйн хөтөлбөр 

Ажлын цаг:                                       Хагас цагаар буюу 7 хоногийн 20 цаг

Үргэлжлэх хугацаа:                       12 сар

Эхлэх хугацаа:                                2023 оны 3 сарын 1

Урамшуулал:                                    Сарын тогтмол урамшуулалтай байх ба нийгмийн даатгал төлөгдөнө.

 

Нээлттэй Нийгэм Форум нь хараат бус бодлогын судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгийг дэмжих замаар төрийн бодлого шийдвэр гаргах үйл явцад олон талын оролцоог хангах, улмаар бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувьд нэмэр оруулах зорилгоор ажилладаг үндэсний төрийн бус байгууллага юм. Бид 2008 оноос хойш шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр бие даасан хөтөлбөр хэрэгжүүлж ирлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос эхлэн шүүхийн шийдвэрийн судалгаа дэмжих төслийг хэрэгжүүлж байна.

Шүүхийн шийдвэр судалгаа төслийн хүрээнд “Шүүхийн шийдвэр судалгаа” эрх зүйн судалгааны 15 цуврал, эмхэтгэл нийтлэгдсэн бөгөөд  2021 оноос 5 гишүүний бүрэлдэхүүнтэй бие даасан Редакцын зөвлөл эрхлэн гаргаж байна. Редакцын зөвлөл нь цувралд орох судалгааны төслийг шалгаруулах, сайжруулах,  судалгааны тайланд шүүмж бичиж, хянан тохиолдуулах, хэвлэн нийтлэх үйл явцыг бүхэлд нь хэрэгжүүлж ажилладаг юм.

Энэхүү Редакцын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улмаар эрх зүйн чиглэлээр судалгаа, хэвлэн нийтлэлийн туршлага хуримтлуулах сонирхолтой залуусыг хөтөлбөрийн дадлагажигчаар сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.    

Дадлагажигч нь 12 сарын хугацаанд ажиллах бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгах боломжтой.

Дадлагажигч нь гэрээний хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр бүтэн цагийн ажил давхар эрхлэхийг хориглох бөгөөд энэхүү цалинтай дадлагажилт нь залуу мэргэжилтэнд  өсч хөгжих боломж олгоно. Үүнд:

  • Шүүхийн практик судалгааны туршлага, мэдлэг хуримтлуулна
  • Эрх зүйн салбарын тэргүүлэх судлаач нартай хамтран ажиллах, тэднээс суралцах боломжтой
  • Судалгааны тайлан боловсруулах, хянан тохиолдуулах чиглэлээр туршлага хуримтлуулна.
  • Хэвлэн нийтлэлийн үйл явцтай танилцаж, туршлага хуримтлуулна.
  • Нийтийн тусын тулд ажилладаг, иргэний нийгмийн тэргүүлэх байгууллага, хамт олны нэг болж  ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжтой.
  • Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж урамшуулал авах бөгөөд нийгмийн даатгалд хамрагдана
  • Ажлын гүйцэтгэлд үндэслэсэн дэлгэрэнгүй тодорхойлолт англи, монгол хэл дээр гаргаж өгнө.

Ажил үүргийн жагсаалт

Дадлагажигч нь Эрх зүйн хөтөлбөрийн менежерийн шууд удирдлагад хагас цагаар буюу долоо хоногт 20 цаг ажиллаж дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:  

  • Шүүхийн шийдвэрийн судалгаатай холбоотой судлаач, редактор хөтөлбөрийн менежер болон бусад талуудад харилцаа, холбооны дэмжлэг үзүүлнэ.
  • Судалгааны болон шүүмжийн гэрээний төсөл боловсруулах, холбогдох бүрдүүлбэрийг хийх
  • Судалгааны тайланг хүлээн авч, түүнд тавигдах хэлбэрийн шаардлагын нийцлийг шалгах
  • Шүүхийн шийдвэрийн судалгаа цуврал хэвлэн нийтлэлийн явцад техникийн редакц хийх
  • Хэвлэгдсэн тайланг түгээлтийн жагсаалтын дагуу түгээх, баталгаажуулах
  • Шүүхийн шийдвэр судалгаа төслийн хэрэгжилтэд хамаарах бусад арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх

Гэрээний хугацаанд ННФ-аас ажлын ширээ, зөөврийн компьютер болон бусад шаардлагатай бичиг хэргийн хэрэгслээр ханган, ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын 21 нас хүрсэн иргэн (2002 оны 12 сарын 31-ээс өмнө төрсөн)
  • Эрх зүйн чиглэлээр  магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 4 болон 5-р курсийн оюутан эсвэл 2021, 2022 онд эрх зүйн бакалаврын зэрэг хамгаалсан шинэ төгсөгч
  • Сурлагын голч оноо 3,2 ба түүнээс дээш
  • Англи, япон, герман эсвэл орос хэлний дунджаас дээгүүр мэдлэгтэй
  • MS Office орчинд хэрэглээний программууд, Zoom, Meet, Teams зэрэг аппликэшн дээр ажиллах чадвартай
  • Эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай. Цаашид судалгааны чиглэлээр ажиллах сонирхол төлөвлөгөөтэй байх нь давуу тал болно.
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг сайн баримталдаг
  • Албан бичиг баримт боловсруулалт хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Харилцааны өндөр соёлтой, өөрийгөө бүрэн нээлттэй илэрхийлэх чадвартай.

Бүрдүүлэх материал  

  • Товч танилцуулга 
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Оюутан бол сургуулийн захиргаанаас сурч байгаа болон голч онооны тодорхойлолт
  • Төгссөн бол диплом болон хавсралтын хуулбар
  • Хэлний түвшин тогтоох шалгалт өгч байсан бол шалгалтын дүнгийн хуулбар
  • Эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан бол холбогдох жагсаалт, legaldata.mn зэрэг санд нийтлэгдсэн бол холбоос
  • Сонирхлоо илэрхийлсэн захидал (500 үгнээс хэтрэхгүй)
  • Тодорхойлолт өгөх 2 хүний холбоо барих мэдээлэл

Сонирхсон залуус дээр дурдсан материалыг цахим байдлаар бүрдүүлэн 2023 оны 2 сарын 12-ны Ням гарагт багтаан Нээлттэй Нийгэм Форумын osf@forum.mn хаягаар ирүүлнэ үү.