Нээлттэй ажлын байр - НЯГТЛАН БОДОГЧ

A- A A+
Нээлттэй ажлын байр - НЯГТЛАН БОДОГЧ

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

НЯГТЛАН БОДОГЧ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

 

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-ын үйл ажиллагааны гол зорилго нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад иргэд, иргэний нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих, чанартай мэдээлэл, судалгаанд үндэслэсэн бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх явдал юм. ННФ нь нээлттэй, ялгаварлалгүй, тэгш боломжоор ажилд авах бодлогыг баримталдаг.

Тус байгууллага нь нягтлан бодогч албан тушаалд нэг жилийн хугацаатай түр ажлын байрны өргөдлийг хүлээн авч байна.

НЯГТЛАН БОДОГЧ

Нягтлан бодогч нь Санхүүгийн менежерийн шууд удирдлага дор ажиллах бөгөөд санхүүгийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох болно. Нягтлан бодогч нь төлбөр тооцоо гүйцэтгэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тэтгэлэгтэй холбоотой санхүүгийн үйл ажиллагааг хариуцах, санхүүгийн баримт архивлах, тайлан мэдээ гаргах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Зохион байгуулалт, төлөвлөлтийн ур чадвар, асуудал шийдвэрлэх чадвартай
  • MS Office орчинд компьютерын хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, өөрийгөө бүрэн нээлттэй илэрхийлэх чадвартай
  • Идэвх санаачилгатай, зөв хандлагатай

Бүрдүүлэх материал:

  • Товч танилцуулга (CV)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Диплом болон хавсралтын хуулбар
  • Сонирхлоо илэрхийлсэн захидал
  • Өмнөх ажил олгогчдыг оруулаад 1-2 тодорхойлох захидал болон холбоо барих мэдээлэл

Сонирхсон ажил горилогч дээр дурдсан материалыг бүрдүүлэн 2023 оны 4-р сарын 18-ны өдрийн 18:00 цагийн дотор [email protected]  хаягаар ирүүлнэ үү.