Сангийн яамнаас боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН-ийн судалгааны баг судалж, шинээр нэмсэн болон өөрчилсөн зохицуулалтыг хуулийн үйлчлэлд хамаарах эрх зүйн этгээд, мэдээлэх мэдээллийн агуулга, хүрээ, мэдээлэл хүргэх зарчим, давтамж, шилэн дансны нийтлэг стандарт, хяналт, хариуцлага, бусад хууль тогтоомжид төсөв, санхүүгийн мэдээллийг нийтэд мэдээлэхэд хамаарах зохицуулалт гэж хүрээг тодорхойлон хуулийн төсөлд санал, шүүмж бэлтгэлээ.