Нээлттэй нийгэм форумаас Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой хамтран Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. 2023 оны 10 сарын 19-ний Пүрэв гарагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болох уг хэлэлцүүлгээр Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн нийцэл, шүүхийн практик талаас нь дүгнэн ярилцах юм. Уг хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл урьдчилан бүртгүүлээрэй.