УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт Сангийн яамнаас ирэх оны нэгдсэн төсвийн орлого, зарлагын болон хөрөнгө оруулалтын төлөвлөлт сэдвээр илтгэл хэлэлцүүлэх бөгөөд Үндэсний аудитын газраас тус төсвийн төсөлд хийсэн дүгнэлтээ танилцуулах юм. Түүнчлэн салбарын судлаачид ирэх оны төсөвт хийсэн дүгнэлтүүдээ танилцуулах бөгөөд хэлэлцүүлэг маргааш ННФ-ын хурлын танхимд 10 цагт эхэлнэ.