Нээлттэй Нийгэм Форумаас УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед “Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн яамнаас ирэх оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулсан юм. Мөн Үндэсний Аудитын газраас "Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудит” сэдвээр танилцуулга хийлээ. Харин судлаачдын зүгээс 2024 оны төсөв дэх уул уурхайн салбарын орлого төлөвлөлт, төсвийн санхүүжилтээр шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт, төслүүдийн Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөтэй уялдах байдал, хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн дүн шинжилгээнүүд болон 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, өргөн барих зохицуулалтын дүн шинжилгээний дүнг танилцуулсан юм. Илтгэлүүдийг доорх холбоосоор татаж уншина уу.
2024 оны төсвийн хэлэлцүүлэгт танилцуулсан СЯ-ны илтгэл
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудит
Хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт ба Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний уялдаа
Шинээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтийн талаарх илтгэл
Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд туссан хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн дүн шинжилгээ