Эрдэс баялгийн салбарт төрийн оролцоо нэмэгдэж буй энэ цаг үед төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын стандарт, сайн туршлагад үндэслэн боловсронгуй болгох шаардлага тулгамдаж буй. Энэ хүрээнд ННФ-аас судлаачидтай хамтран цуврал судалгаа хийж байна. Судлаач Г.Давааням, Б.Тэлмэн нар "Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт" сэдэвт бодлогын шинжилгээ хийсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр олон нийтэд танилцуулан, хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлэг ННФ-ын хурлын танхимд 10.00 цагаас эхэлнэ.
Хэлэлцүүлгийн хөтөлбөр:
Ерөнхий чиглүүлэгч: Б.Түвшинжаргал, Хууль зүйн ухааны доктор
10.00-10.25 Бодлогын шинжилгээний дүнг танилцуулна
- Г.Тэлмэн, Хуульч, судлаач
10.25-11.00 Эрдэнэс Монгол нэгдлийн удирдлагын бүтэц, цаашдын хандлага
- Эрдэнэс Монгол ХХК-ийн төлөөлөл
11.00-12.00 Хэлэлцүүлэг