Эрдэс баялгийн салбарт төрийн оролцоо нэмэгдэж буй энэ цаг үед төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын стандарт, сайн туршлагад үндэслэн боловсронгуй болгох шаардлага тулгамдаж буй. Энэ хүрээнд ННФ-аас судлаачидтай хамтран цуврал судалгаа хийж байна.
Г.Давааням, Б.Тэлмэн нар "Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт" сэдэвт бодлогын шинжилгээ хийсэн бөгөөд, өнөөдөр судалгааныхаа үр дүнг танилцуулж, хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлийг бүрэн эхээр нь үзнэ үү.