Хэлэлцүүлэгт урьж байна

A- A A+
Хэлэлцүүлэгт урьж байна

Сүүлийн жилүүдэд ТӨК-д онцгой дэглэм тогтоон Засгийн газрын хяналтад авч, бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулан компанийн үйл ажиллагааг шууд удирдах практик тогтоод байна. 2019 онд Монголросцветмет ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д онцгой дэглэм тогтоосон бол 2022 онд Засгийн газрын 3 удаагийн шийдвэрээр дахин 3 компанид онцгой дэглэм тогтоосны дотор орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компани хүртэл орсон юм. Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль болон Иргэний хууль, Компанийн тухай хуульд нийцэх эсэх талаар судлаач Г.Давааням, Б.Тэлмэн нар "Онцгой дэглэм ба төрийн өмчлөгчийн хяналт" сэдэвт бодлогын шинжилгээ хийсэн бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр олон нийтэд танилцуулан, хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлэг ННФ-ын хурлын танхимд 10.00 цагаас эхэлнэ. 
 

Хөтөлбөр 
10.00 – 10.05  ​​Уулзалтын зорилгыг танилцуулах
​​​​- Д.Эрдэнэчимэг, ННФ
 
10.05 - 10.20   ​Бодлогын шинжилгээний үр дүнгийн танилцуулга:
​​- Судлаач Г.Давааням, Б.Тэлмэн
 
10.20 – 11.00​   Асуулт хариулт, хэлэлцүүлэг