Улсын төсвийн зардал УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жилүүдэд их хэмжээгээр өсөх, хөрөнгө оруулалтын олон төслийг шинээр эхлүүлэх, улмаар эдгээр төслийн эхний санхүүжилтийг хэт бага төлөвлөснөөс төслийн хэрэгжилт удааширч, төсвийн хөрөнгө үргүй зарцуулагдах зэрэг асуудлууд ажиглагдаж байна. Иймд сонгуулийн болон сонгуулийн бус жилүүд дэх хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд судлаач Д.Баярмаа дүн шинжилгээ хийлээ. 2012-2024 онууд дахь улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийн төлөвлөлтийг хамруулсан энэхүү дүн шинжилгээг Нээлттэй нийгэм форум “Чухал сэдэв” цувралдаа нийтлэн сонирхогч талуудад хүргэж байна. Бүрэн эхтэй Мэдээллийн сан цэсээс танилцана уу.
|