Бүх нийтийн эрх зүйн боловсрол сэдвээр илтгэл хэлэлцүүллээ

A- A A+
Бүх нийтийн эрх зүйн боловсрол сэдвээр илтгэл хэлэлцүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц “Үндсэн хуулийн боловсролтой иргэн” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Оюуны Инновац ТББ-ын дэмжлэгтэйгээр 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Хууль зүйн салбарын гол байгууллагуудын төлөөлөл оролцсон тус арга хэмжээний үеэр Бүх нийтийн эрх зүйн боловсрол, Хүний эрхийн боловсрол болон Үндсэн хуулийн боловсролын чиглэлээр үндсэн илтгэлүүд хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “Монгол Улс дахь бүх нийтийн эрх зүйн боловсрол” сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Нээлттэй

Нийгэм Форум нь 2012–2014 онд төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэх, 2016–2020 онд Бүх нийтийн эрх зүйн боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам-тай хамтран ажиллаж, бодлогын баримт бичиг боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулсан туршлагатай. Илтгэлийн танилцуулгыг эндээс татаж авна уу.