Хууль сахиулах ажиллагаа: Орхон - Өвөрхангай - Өмнөговь - Хөвсгөл - Мониторинг 9

A- A A+
Хууль сахиулах ажиллагаа: Орхон - Өвөрхангай - Өмнөговь - Хөвсгөл - Мониторинг 9

ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА: Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн хууль сахиулах байгууллагын зарим үйл ажиллагаанд хийсэн мониторинг.

Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэлийг байнга дэмжиж ирсэн бөгөөд шинэчлэлийн үйл явцыг мэдээллээр хангах зорилгоор судалгаа, мониторинг хийлгэх, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр ажилладаг билээ. Энэ хүрээнд хууль сахиулах салбарт мониторинг хийх тэтгэлгийг Төр иргэн түншлэл, Хөвсгөл далай ээж, Эх нутаг, Хийморьтны ухаан, НДЭХ-ний Өмнөговь аймаг дах салбарт олгосон юм. Мониторингд Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн хууль сахиулах байгууллагын зарим үйл ажиллагааг хамрууллаа. Мониторингийн дүнгээс харахад хууль сахиулах байгууллага, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын хооронд хамтын ажиллагаа бий болж, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын сэтгэлгээнд өөрчлөлт гарч, иргэдийн дундах “хүчний байгууллага” хэмээх буруу ойлголтыг залруулах эхлэл тавигджээ хэмээн дүгнэж болохоор байна. Мониторинг тус бүрийн дэлгэрэнгүй тайланг www.forum.mn цахим хуудаснаас үзэх боломжтой.