Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа: Өвөрхангай - Төв аймгууд - Багануур Дүүрэг - Мониторинг 10

A- A A+
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа: Өвөрхангай - Төв аймгууд - Багануур Дүүрэг - Мониторинг 10

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Өвөрхангай, Төв аймгууд болон эдгээр аймгийн зарим сумд, Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хийсэн мониторинг.

Нээлттэй Нийгэм Форум нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлт, төсвийн зарцуулалт, зохион байгуулалтад мониторинг хийх чиглэлээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан /ЛЭОС/-ийн Өвөрхангай аймаг дах салбар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн /НДЭХ/-ий Төв аймаг дахь салбар болон Зориг санд тус тус тэтгэлэг олгосон юм. “Мониторинг” -ийн энэ дугаарт Өвөрхангай аймаг, тус аймгийн Арвайхээр, Бат-Өлзий сумд, Төв аймаг, тус аймгийн Батсүмбэр, Баянхангай, Зуунмод сумд, Улаанбаатар хотын Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/, салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн үйл ажиллагаанд хийсэн мониторингийн гол үр дүнг нийтэлж байна. Мониторингийн дүнгээс харахад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тодорхой төсөвтэй болж, үйл ажиллагаа нь тогтмолжин олон талын оролцоог хангахад анхаарч байгаа нь ажиглагдлаа. Ажиглалт мониторинг тус бүрийн дэлгэрэнгүй тайланг www.forum.mn цахим хуудаснаас үзэх боломжтой.