Мониторинг хийх ТББ-уудыг урьж байна.

A- A A+
Мониторинг хийх ТББ-уудыг урьж байна.
Мониторинг хийх ТББ-уудыг урьж байна.

Нээлттэй Нийгэм Форумаас мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.

2016 онд мониторингийн төслийн саналыг дараах чиглэлээр хүлээж авна.

  1. Хууль сахиулах үйл ажиллагаанд иргэний нийгмийн хяналт, оролцоо:
    • Сум, хорооны нутаг дэвсгэрт явуулж буй цагдаагийн албаны үйл ажиллагаа;
    • Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт;
    • Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчид ажлаа танилцуулах үйл явц, үр нөлөө;
    • Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа, үр нөлөө;
    • Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, үр нөлөө;
    • Тахарын  албаны хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт;
    • Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах;
    • Бага үнийн дүнтэй  шүүхийн шийдвэрийн биелэлт;
    • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, үр дүн.  
  2. Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт:
  • Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний хэрэгжилт, үр нөлөө;
  • Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дугаар заалтын дагуу газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан ахуйн нэгжээс орон нутгийн захиргаатай байгуулсан гэрээний  хэрэгжилт, үр нөлөө.

Төсөл шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлт:

  • Нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудалд төвлөрсөн  байх;
  • Мониторинг хийх хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлсон байх;
  • Мониторингийн  арга зүйг оновчтой боловсруулсан байх;
  • Мониторингийн үр дүнд тулгуурласан нөлөөллийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх;  
  • Тухайн асуудлаар өмнө нь мониторинг хийж байсан бол дахин хийх болсон үндэслэлээ тайлбарласан байх;
  • Тухайн байгууллагын мониторинг хийх чиглэлээр хуримтлуулсан туршлага, цаашид тогтвортой ажиллах сонирхол, боломж, байгууллагын зүгээс оруулах хувь нэмэр, төсөл хэрэгжүүлэх баг, тэдний ур чадварыг харуулсан байх;
  • Мониторингийн үргэлжлэх хугацаа 3-6 сар байх;
  • Төсвийн бодитой тооцоо зэрэг болно.

Бүрдүүлэх материал:

  • Мониторингийн төсөл ( ННФ-ын төслийн маягтын дагуу бүрдүүлнэ);
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэний нийгмийн сүлжээ бол хамтран ажиллах санамж бичгийг хавсаргах бөгөөд санамж бичигт дурдсан төслийг удирдах байгууллагын гэрчилгээний хуулбар);
  • Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 1 жилийн тайлан;
  • Урьд нь гүйцэтгэж байсан мониторинг, судалгааны ажлын тайлан (хэрэв байгаа бол).

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:  2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 16.00 цаг 

Өргөдлийн маягтыг татаж авах

Жич: Мониторингийн тэтгэлгийн талаар мэдээлэл өгөх уулзалт ННФ-ын Хурлын танхимд 2016 оны 4-р сарын 15-ны өдрийн 12.00 – 13.00 цагийн хооронд болно. Өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудас болон ННФ-аас ирж авна уу.
Хаяг:
Жамьян Гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар – 14240
Утас: 313207 , Факс: 324857           
Э-шуудан: [email protected]